Хиймэл нулимс яагаад хэрэглэх шаардлагатай вэ ?
2023-05-11Ухаалаг утас болон компьютерын хэрэглээ ихэссэнээс болж өнөө цаг үед нүдний хуурайшилт өвчин нь түгээмэл тохиолдох болжээ. Мөн манай улс шиг эрс тэс, хуурай цаг агаарын онцлогтой газар хиймэл нулимсыг тогтмол хэрэглэж занших нь зүйтэй бөгөөд нүдний өөхжилт болон мах ургахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Хэрвээ нүдэнд тань дараах шинж тэмдэг илэрч байвал та хиймэл нулимс зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Үүнд:
- Юмсыг бүдэг бадаг харах
- Гэрэлд мэдрэмтгий болох
- Нүд улайж ,загатнаж, хорсох мэдрэмж төрөх
- Нулимс ихээр бүрэлдэх
- Зовхио даахгүй мэдрэмж төрж нүд ихээр ядрах
- Нүдэнд шороо тоос орсон мэдрэмж төрөх
