Царамтэнгэр ХХК нь Монгол улсын нүдний эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, эмийн сан болон хэрэгслийн импортын 70%-ийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, тэргүүлэх буюу монопол компани юм. Анх 2008 онд үүсгэн байгуулагдаж эм, эмнэлэгийн тоног төхөөрөмж борлуулж эхэлсэн ба 2012 оноос эмийн сан, нүдний эм, эмнэлгийн хэрэгсэл, нүдний бүх төрлийн багаж тоног төхөөрөмж, протез, нүдний шил, түүний дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх чиглэлээр 17дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Манай компани нь MNS 5530: 2014 стандарт болон Монгол улсын эм ханган нийлүүлэх байгууллагын стандартыг баримталж, Монгол улсад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн нүдний 30 гаруй эмнэлэг, 360 гаруй эмийн сан, лаборатори, нүдний шил, хараа зүй оптикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад нийлүүлэлт хийн ажилладаг. Үүнээс гадна Өмнөговь бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дорнод бүсийн оношилгоо эмчилгээний төв, Ховд бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өвөрхангай бүсийн оношилгоо эмчилгээний төв, Орхон бүсийн оношилгоо эмчилгээний төв гэсэн 5 бүсийн оношилгоо эмчилгээний төв болон улсын 1р төв эмнэлэг, улсын 2р төв эмнэлэг, улсын 3р төв эмнэлэг болон эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг улсын төв эмнэлэгүүдийн нүдний эмийн тендерт 2012 оноос хойш шалгарч улсын эмнэлэгүүдийн нүдний оношилгоо болон эмчилгээгээр ханган одоог хүртэл ажиллаж байна.
Бид хэрэглэгчдэдээ олон улсын стандарт шаардлагыг хангасан, үр дүнтэй, аюулгүй, чанартай эм, бараа, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг нийлүүлэхийг гол зорилгоо болон үнэт зүйлээ болгон ажилладаг.
“Царамтэнгэр” ХХК нь 2008 оноос одоог хүртэл монгол улсын хэмжээнд улсын болон аймгуудын хувийн эмнэлэг, эмийн сангууд, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд нийт 350 гаруй харилцагчид, хэрэглэгчиддээ клиник судалгаагаар батлагдсан, монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, олон улсын чанар аюулгүй байдлыг хангасан нүдний эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, протезийг жигд хүртээмжтэйгээр харилцагчидийнхаа итгэл үнэмшилийг хүлээн нийлүүлж, үйлчилж ажиллаж байна.
Компаний танилцуулга :