Нүд улайх нь өвчтөний 30-50% -д ихэвчлэн тохиолддог гаж нөлөө юм. Бусад 5-10% өвчтөнд тод харах чадвар буурах, нүд зовиурлах, нүд торох, өвдөх мөн загатнах зэрэг нүдний гаж нөлөө илэрсэн, харин өвчтөний 1-4%-д нь хэвийн бус хараатай зовхины үрэвсэл, нүд бүрэлзэх, болор цайрах, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, зовхины ирмэг хогжруутах, нүдний үрэвсэл, гэрлээс айх, салст бүрхэвчийн доор цус харвах болон нулим гоожих зэрэг гаж нөлөө илэрсэн. Харин өвчтөний 1-5% -д харшил, зүрхний бах, сэтгэл түгшүүрлэх, үений үрэвсэл, нуруугаар өвдөх, зүрхний цохилт хөөрөх, гуурсан хоолойн үрэвсэл, цээжээр өвдөх, ханиад томууны синдром, сэтгэл гутрал, хоол боловсруулах эрхтний хямрал, ходоод гэдэсний эмгэг, толгойн өвдөлт, цусан дахь холестрины ихсэлт, даралт ихсэх, даралт багасгах, халдвар, өвдөлт, түрүү булчирхайн эмгэг, дайвар эрхтний хөндийн үрэвсэл, шээс тасалдах болон шээсний замын халдвар илэрч байжээ.
Comments