1. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
www.Tsaramtenger.mn сайт нь "ЦАРАМТЭНГЭР "ХХК-ийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Хэрэглэгч худалдан авалт хийх, вэб сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр онлайн худалдан авалт хэрэгжинэ.
Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэд "ЦАРАМТЭНГЭР" ХХК болон хэрэглэгч хамтран хяналт тавина.
2. ҮЙЛ АЖИЛЛАГАА
Бараа бүтээгдэхүүн, байгууллагын лого, нэр, худалдааны тэмдэгтүүд нь "ЦАРАМТЭНГЭР" ХХК -ийн өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
Барааны мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг компани бүрэн хариуцна.
Захиалагч нь вэб сайтын талаар санал гомдол, шинэ санал, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу илэрхийлэх, илгээх эрхтэй.
3. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ
www.Tsaramtenger.mn сайтаар үйлчлүүлэхдээ хэрэглэгч бүртгүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэб бүртгэлд өөрийн имэйл хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг заасан хүснэгтэд үнэн зөв бөглөнө.
Захиалагчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг "ЦАРАМТЭНГЭР" ХХК нь цаг тухай бүрт шалгаж байх ба хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хамгаална.
Захиалагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд захиалагч бүрэн хариуцлага хүлээнэ.
Нэг хэрэглэгч нэг л имэйл хаягаар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр бүртгэлд ашиглах боломжгүй байна.
4. ТӨЛБӨР ТООЦОО
Сайтад байршуулсан онлайн үнэ нь НӨАТ шингээсэн жижиглэнгийн үнэ байна.
www.Tsaramtenger.mn -ээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заагдсан төлбөрийг 100 % төлсний дараа захиалга баталгаажиж хүргэлт хийгдэнэ.
Төлбөр дутуу төлөгдсөн тохиолдолд хүргэлт хийгдэх боломжгүй.
Төлбөр нь илүү төлөгдсөн бол "ЦАРАМТЭНГЭР" ХХК нь ажлын 3 өдөрт багтаан хэрэглэгчийн дансанд буцаан шилжүүлнэ.
Төлбөрийг дансаар, банк хоорондын шилжүүлэг болон дараах онлайн төлбөр тооцооны систем ашиглан хийж болно.
Интернет доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, хэрэглэгчийн буруутай, алдаатай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолд "ЦАРАМТЭНГЭР" ХХК хариуцах боломжгүй.
5. ХҮРГЭЛТ
www.tsaramtenger.mn нь хэрэглэгчийн захиалгын бараа баталгаажсаны дараа хүргэлтийг 24-48 цагийн дотор гүйцэтгэнэ. /Улаанбаатар хот дотор/
Захиалагч бараагаа хүлээн авахаар бүртгүүлсэн хаяган дээр байгаагүйгээс үүдсэн давтан хүргэлтийг нэг удаа дахин хийх бөгөөд хүргэлтийн төлбөрийг захиалагч төлнө. Нэг удаагийн хүргэлтийн үнэ байршлаас хамааран 5’000₮-байна.
Хүргэлт нь өдөр бүр хийгдэх ба МУ-ын хуулиар бүх нийтийн амралт гэж заасан өдрүүдэд хийгдэхгүй.
Хүргэлтээр захиалсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн заасан хаягт хүргэж үйлчилнэ.
6. БАРИМТЖУУЛАЛТ
Бүх гүйлгээ, шилжүүлэг, захиалга, ибаримт зэргийг хэрэглэгчийн www.tsaramtenger.mn-д бүртгүүлсэн имэйл хаягт илгээн баримтжуулна.
Барааг хүргэж хэрэглэгчид гардуулахдаа цаасан баримт үйлдэнэ.