Хэрэглэгч нь захиалга өгсөн барааны тоо ширхэг зөрүүтэй, тун хэмжээ нь зөрсөн, чанар муутай, хугацаа дууссан, сав баглаа боодлын гэмтэлтэй зэрэг шалтгаанаар барааг буцаан солих эрхтэй. www.tsaramtenger.mn -ээс дээрх шалтгаантай бараа бүтээгдэхүүн илгээсэн тохиолдолд өөрийн зардлаар барааг тээвэрлэн авч солих, буцаах үүрэгтэй. Бусад тохиолдолд хэрэглэгч хүргэлтийн зардлыг хариуцах буюу манай үндсэн салбарт ирж буцаах боломжтой. Үндсэн салбарын хаяг СБД 1-р хороо TG төв 302 тоот хаягаар барааны баримтын хамт ирж буцаалтаа хийх боломжтой.
ХЭРЭГЛЭГЧ ЗАХИАЛГА ӨГСНӨӨС 2 ЦАГИЙН ДОТОР ЗАХИАЛГАА ЦУЦЛАХ БОЛОМЖТОЙ.
Захиалсан бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, гаднах сав баглаа боодлыг задалсан, хэрэглэгч тухайн бараа бүтээгдэхүүний хадгалалтын горимыг алдагдуулсан байх тохиолдолд буцаан олголт хийх боломжгүй.
Буцаах бараа нь хэрэглээгүй, гэмтээгээгүй, бохирдуулаагүй, сав баглаа боодлыг задлах, урж үрэгдүүлж гэмтээгээгүй, анх худалдан авах үеийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулаагүй иж бүрэн байх шаардлагатай.
Хэрэглэгч захиалгыг хэсэгчлэн болон бүрэн цуцлах, барааг өөрчилснөөс үүдэн мөнгөн буцаалт хийх бол хэрэглэгч өөрийн Овог, Нэр, захиалгын дугаар, буцаан олголт авах дансны дугаар зэрэг мэдээллийг www.tsaramtenger.mn сайт руу эсвэл манай харилцагчийн 7711-0144 дугаарт холбогдож үнэн зөв өгсөн байна. Мэдээлэл гүйцэд ирүүлээгүй тохиолдолд буцаан олголт хийх боломжгүй болохыг анхаарна уу.