“Царамтэнгэр” ХХК нь 2008 оноос одоог хүртэл монгол улсын хэмжээнд улсын болон аймгуудын хувийн эмнэлэг, эмийн сангууд, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд нийт 350 гаруй харилцагчид, хэрэглэгчиддээ клиник судалгаагаар батлагдсан, монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, олон улсын чанар аюулгүй байдлыг хангасан нүдний эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, протезийг жигд хүртээмжтэйгээр харилцагчидийнхаа итгэл үнэмшилийг хүлээн нийлүүлж, үйлчилж ажиллаж байна.
Компаний танилцуулга :
Манай байгууллага нь Энэтхэг улсад дээгүүрт ордог Аurolab, Sunway Rohto, Surgiwear Limited, Madhu instruments, Appasamy, SMR private limited, АНУ –ын Corneagen, БНХАУ -ын ZHIWAN, C&P зэрэг компаниудтай олон улсын дистрьбюторын гэрээтэйгээр хамтран ажилладаг бөгөөд Монгол улсын хэмжээнд эмч, резидент эмч нар, нийт хэрэглэгчид, харилцагчиддаа, нүдний эрүүл мэндийн сургалт, үзлэг, үйлчилгээ зөвлөгөө тогтмол явуулж, Монголын нүдний нийгэмлэгийн зүгээс талархал, Монгол улсын татварын ерөнхий газрын өргөмжлөл, Мишээл экспо эрүүл мэнд технологи 2022 үзэсгэлэнгийн шилдэг оролцогч байгууллага, ЭМЯ -ны дэргэдэх нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн талархал зэрэг шагналуудыг хүртэж үр дүнтэй ажиллаж ирсээр байгаа билээ..