Түгээмэл асуулт & хариулт
1. Нүд хуурайшиж байгаа тохиолдолд ямар нүдний дусаалга хэрэглэх хэрэгтэй вэ?
Хэрвээ таны нүд хуурайших шинж тэмдэг илэрч байвал таны нүдний хуурайшилтын зэрэг хөнгөн, дунд, хүнд хэлбэрээс хамааран усан суурьтай эсвэл тосон суурьтай хиймэл нулимсны төрлөөс сонгон хэрэглэх хэрэгтэй.
2. Бөөний төвтэй хэрхэн холбогдох вэ ?
Бөөний төвтэй 7711-0144 утсаар холбогдон захиалгаа өгөх боломжтой. Бөөний төв нь зөвхөн байгууллагатай хамтран ажиллах ба хувь хүний захиалгыг вэб сайтаар дамжуулан авахыг анахаарна уу.
3. Ямар тохиолдолд хиймэл нулимс хэрэглэх шаардлагатай вэ?
Хэрвээ нүдэнд тань дараах шинж тэмдэг илэрч байвал та хиймэл нулимс зайлшгүй хэрэглэх шаардлагатай ба утас компьютерын хэрэглээ ихтэй болон манай улс шиг цаг агаарын эрс тэс, хуурай цаг агаарын онцлогтой газар хиймэл нулимсыг тогтмол хэрэглэж заншвал сайн.
- Юмсыг бүдэг бадаг харах
- Гэрэлд мэдрэмтгий болох
- Нүд улайж ,загатнаж, хорсох мэдрэмж төрөх
- Нулимс ихээр бүрэлдэх
- Зовхио даахгүй мэдрэмж төрж нүд ихээр ядрах
- Нүдэнд шороо тоос орсон мэдрэмж төрөх
4. Тосон болон усан суурьтай хиймэл нулимсны ялгаа юу вэ?
Усан суурьтай хиймэл нулимс нь нүдний хуурайшилтын хөнгөн болон дунд хэлбэрт хэрэглэхэд тохиромжтой бол тосон суурьтай нь нүдний хуурайшилтын хүнд хэлбэрт хэрэглэхэд тохиромжтой бөгөөд энэ нь нүдний эвэрлэг бүрхүүлд удаан шимэгддэг учраас илүү удаан хугацаагаар нүдний чийгшлийг хадгалах онцлогтой.
